Jury

Есдүгээр бүлэг. Албадлага

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 41 дүгээр зүйл. Даалгавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

41.1.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчид албадлагын арга хэмжээ авахдаа дараахь агуулга бүхий даалгаврыг өгч болно:

41.1.1.даатгалын мэргэжлийн оролцогчийн тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоох;

41.1.2.тодорхой төрлийн үйл ажиллагаатай холбоотой шинээр гэрээ байгуулахыг хориглох;

41.1.3.шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрэмд зааснаас богино хугацаанд гаргаж өгөх;

41.1.4.үйлчлүүлэгч болон даатгалын төлөөлөгчийн хувьд төлөөлж буй даатгагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

41.2.Энэ хуулийн 41.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос өгч буй аливаа даалгаврыг даатгалын мэргэжлийн оролцогч биелүүлэх үүрэгтэй.

41.3.Энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон этгээдэд нэгэн адил хамаарна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.