Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөрөнгө, хувьцаа

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 14 дүгээр зүйл. Дүрмийн сангийн доод хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд дараахь хэмжээтэй байна:

14.1.1.даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй;

14.1.2.энэ хуулийн 14.2-т заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй.

14.2.Зохицуулах хороо тухайн даатгалын зуучлагч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 14.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан дүрмийн сангийн доод хэмжээнд хүрэх боломжит хугацааг даатгалын мэргэжлийн оролцогчид олгоно.

14.4.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан энэ хуулийн 14.1 -д заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд энэ тухай Зохицуулах хороонд нэн даруй бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.5.Даатгалын зуучлагч дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай бүр дараах шаардлагыг хангасан баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.5.1.дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.5.2.компанийн шинэчилсэн дүрэмд холбогдох өөрчлөлтийг тусгасан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.5.3.хувь нийлүүлсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө нь хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.5.4.шинэ хувьцаа эзэмшигч нь тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх."
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.