Jury

Есдүгээр бүлэг. Албадлага

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль 40 дүгээр зүйл. Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2004-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

40.1.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон, эсхүл энэ хуулийн 38.1, 39.1-д заасан үндэслэл байна гэж үзвэл нийтийн болон үйлчлүүлэгч, даатгуулагчийн ашиг сонирхол, даатгалын мэргэжлийн оролцогчийн өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах зорилгоор Зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.2.Зохицуулах хороо энэ хуулийн 40.1-д заасан нэхэмжлэл гаргахдаа даатгалын мэргэжлийн оролцогчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

40.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, эсхүл хүчингүй болгоогүй бол нэхэмжлэлийг энэ хуулийн 38,5, 39.2-т заасан зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай мэдэгдлийг даатгалын мэргэжлийн оролцогчид өгөхөөс өмнө гаргаж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.4.Энэ хуулийн 40.1-д заасан нэхэмжлэлийн дагуу дараахь арга хэмжээг хэрэгжүүлж болно:

40.4.1.холбогдох этгээдийн эзэмшилд буй өмч хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах зэрэг хэлцэл хийхийг хориглосон шийдвэр гаргах;

40.4.2.зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохоос өмнө даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг удирдан зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийг нэн даруй томилох;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.4.3.компанийг татан буулгахаар шүүхэд хандах;

40.4.4.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар холбогдох этгээдийг дуудан ирүүлэх.

40.5.Шүүх энэ хуулийн 40.4.2-т заасан бүрэн эрхт төлөөлөгчийг томилохдоо түүний эрх хэмжээ, цалин хөлс, шүүх болон Зохицуулах хороонд тайлан мэдээ гаргаж өгөх журмыг тогтооно.

40.6.Шүүх бүрэн эрхт төлөөлөгчийн талаар дараахь арга хэмжээг хэдийд ч авч болно:

40.6.1.эрх үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан даалгавар, зааварчилга өгөх;

40.6.2.эрх хэмжээг нь өөрчлөх;

40.6.3.бүрэн эрхийг нь дуусгавар болгох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.