/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.Зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол энэ хуулийн 9.1-д заасны дагуу Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулсанд тооцно.
9.3.Энэ хуулийн дагуу зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон даатгалын мэргэжлийн оролцогч энэ хуулийн 9.1-д заасанчлан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах эрхгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/