Jury

Зургадугаар бүлэг. Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар

Даатгалын тухай хууль 22 дугаар зүйл. Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

22.1.Даатгалын компанийн дүрмийн сан нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан Зохицуулах хороо тогтооно. Дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийн 1 дэх өгүүлбэрийг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчилсөн, энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.2./Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан дүрмийн сангийн доод хэмжээнд хүрэх боломжит хугацааг даатгагчид олгоно.

22.4.Даатгагчийн дүрмийн сан энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Зохицуулах хороонд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗүЙЛИЙН 22.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

    ЗаалтЭх бичвэр241

  3. Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр1

  4. Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.