Jury

Гуравдугаар бүлэг. Даатгалын үйл ажиллагааг төрөөс зохицуулах

Даатгалын тухай хууль 13 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

13.1.Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих;

13.1.2.даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

13.1.3.даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

13.1.4.даатгалын дотоод, гадаад зах зээлийг судлах, даатгалын талаархи албан ёсны мэдээлэл гаргах;

13.1.5.даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн нэгдсэн бүртгэл хөтлөх;

13.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.2.Зохицуулах хороо нь даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалах зорилгоор байнгын хяналтыг хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үрийн тариалангийн даатгалын тухай хууль

    Заалт8.3

  2. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. "Даатгалын багц дүрэм"-ийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.