/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.1.Даатгагч нь энэ хуулийн 4.1.1-д зааснаас гадна холбогдох этгээдээс бусад этгээдэд дараах даатгагчийн баталгаа, батлан даалт гаргаж болно:
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.1.1.орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.1.2.хүн, хуулийн этгээд хоорондын ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах харилцаанд;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.1.3.хуулиар хориглоогүй бусад харилцаанд.
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.2.Даатгагчийн баталгаа гаргахад Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг баримтална.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.3.Энэ хуулийн 6¹.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6¹.4.Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 6¹.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./