Jury

Наймдугаар бүлэг. Актуарч, актуарын хяналт шалгалт, тайлан

Даатгалын тухай хууль 40 дүгээр зүйл. Актуарчийг томилохтой холбоотой урт хугацааны даатгагчийн эрх хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

40.1.Урт хугацааны даатгагч нь заавал актуарчтай байх бөгөөд актуарч нь энэ хуулийн 39.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.2.Даатгагч нь өөрийн актуарчийг томилсон болон чөлөөлсөн тухай бүрт Зохицуулах хороонд ажлын 5 хоногт бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.3.Актуарчаар томилогдсон этгээд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол ийнхүү боломжгүй болсноос хойш ажлын 30 хоногийн дотор даатгагч өөр актуарчийг томилно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.