Jury

Долдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

Даатгалын тухай хууль 33 дугаар зүйл. Аудит

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

33.1.Даатгагч нь санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор аудиторыг томилно.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан аудитор нь дараахь шаардлагыг хангасан байна:

33.2.1.Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;

33.2.2.даатгагчийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрхийг Зохицуулах хорооноос авсан.

33.3.Зохицуулах хороо энэ хуулийн 33.2-т заасан эрх бүхий аудиторын нэрсийн жагсаалт болон түүнд өөрчлөлт орсон тухай бүр даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.4.Даатгагч нь аудиторыг аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.

33.5.Даатгагч нь аудиторыг томилсноос хойш ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль

    Заалт20.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.