Jury

Арвандөрөвдүгээр бүлэг. Албадлага

Даатгалын тухай хууль 68 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

68.1.Зохицуулах хороо энэ хуулийн 67.1-д заасан үндэслэлээр дараахь төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:

68.1.1.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

68.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

68.1.3.энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шалгагч томилох;

68.1.4.энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу даалгавар өгөх;

68.1.5.даатгалын үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий дадлага туршлагатай мэргэжилтэн томилох;

68.1.6.торгох.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.