/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.1.Зохицуулах хороо актуарчаар ажиллахад тохирох мэргэжил, дадлага туршлага бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг сонгон шалгаруулж актуарчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.2.Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийн хамт Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өргөдөл гаргана:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
39.2.1.эдийн засагч, статистикч, санхүүч, математикч, эдийн засгийн математик загварчлалын чиглэлээр аль нэг мэргэжлийг эзэмшсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
39.2.2.актуарчийн мэргэшлийн шалгалт, эсхүл түүнтэй дүйцэхүйц шалгалтыг өгч, тэнцсэн байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
39.3.Зохицуулах хороо энэ хуулийн 39.1-д заасны дагуу эрх авсан актуарчийн нэрсийн жагсаалт, түүний өөрчлөлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
39.4.Зохицуулах хороо энэ хуулийн 39.1-д заасан зөвшөөрөл олгох чиг үүргээ Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасан этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./