Jury

Зургадугаар бүлэг. Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар

Даатгалын тухай хууль 24 дүгээр зүйл. Төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

24.1.Даатгагч нь дараахь төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

24.1.1.даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй;

24.1.2.энэ хуулийн 24.2-т заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй.

24.2.Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн төлбөрийн чадварын үзүүлэлтийг энэ хуулийн 24.1.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно.

24.3.Энэ хуулийн 24.2-т заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтэд хүрэх боломжит хугацааг даатгагчид олгоно.

24.4.Даатгагчийн төлбөрийн чадвар нь энэ хуулийн 24.1-д заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Зохицуулах хороонд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.