Jury

Зургадугаар бүлэг. Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар

Даатгалын тухай хууль 27 дугаар зүйл. Урьдчилгаа болон зээлтэй холбоотой хязгаарлалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

27.1.Даатгагч нь энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

27.1.1.мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах;

/Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.1.2.холбогдох этгээдэд аливаа сангаас зээл олгох;

27.1.3.аливаа этгээдэд барьцаагүй зээл олгох;

27.1.4.холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргах.

27.1.5.даатгалын компанийн дүрмийн сангийн болон даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний үүсгэн байгуулсан банкинд байршуулах.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан "холбогдох этгээд"-ийг тодорхойлох зааврыг Зохицуулах хороо гаргаж болно.

27.3.Энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг хуваарилахад энэ хуулийн 27.1 дэх хэсэг хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.