Jury

Аравдугаар бүлэг. Даатгагчийн үүрэг, даатгагчид тавих хязгаарлалт

Даатгалын тухай хууль 54 дүгээр зүйл. Салбар, төлөөлөгчийн газар нээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

54.1.Даатгагч өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээх тохиолдолд дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг Зохицуулах хороонд мэдэгдлээр хүргүүлнэ:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.1.1.салбар, төлөөлөгчийн газар нээх тухай хувьцаа эзэмшигчдийн, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.1.2.салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах болон бусад албан тушаалтныг томилсон байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.1.3.байнгын ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.Гадаадын даатгагч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд энэ хуулийн 54.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд Зохицуулах хороо зөвшөөрлийг олгоно:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.1.салбар, төлөөлөгчийн газрын ажилтнуудын 50-аас доошгүй хувийг Монгол Улсын иргэдээс бүрдүүлсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.3.Монгол Улсын арилжааны банкны дансанд Зохицуулах хорооноос тогтоосон даатгалын баталгаа хөрөнгийг байршуулсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.4.энэ хуулийн 19.2.7-д заасан шаардлагыг хангасан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.5.сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, төлбөрийн чадвартай байх, санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.2.6.бүтэц, үйл ажиллагаа, борлуулах даатгалын бүтээгдэхүүний мэдээлэл, танилцуулгатай байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.3.Гадаадын даатгагч Зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй тохиолдолд аливаа этгээд гадаадын даатгагчийг төлөөлж дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.3.1.даатгалын үйл ажиллагаа явуулах зорилгоор сурталчилгаа, ухуулга хийх, эсхүл ийм зорилгоор албан байр нээж ажиллуулах;

54.3.2.салбар, төлөөлөгчийн газар нээх, ажиллуулах.

54.4.Зохицуулах хороо энэ хуулийн 54.1-д заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхдээ нэмэлт мэдээлэл, баримтыг даатгагчаас шаардаж болно.

54.5.Энэ хуулийн 54.2-т заасан зөвшөөрөл олгохдоо Зохицуулах хороо тодорхой нөхцөл, шаардлага тавьж болох бөгөөд эдгээр нөхцөл, шаардлагаа хэдийд ч өөрчилж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.