Jury

Аравдугаар бүлэг. Даатгагчийн үүрэг, даатгагчид тавих хязгаарлалт

Даатгалын тухай хууль 55 дугаар зүйл. Эрх бүхий албан тушаалтныг томилох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

55.1.Даатгагч болон энэ хуулийн 12¹ дүгээр зүйлд заасан Холбоо нь даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж мэдээллийг мэдэгдлээр хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

55.2.Зохицуулах хороо нь тухайн этгээд компанийн уг албан тушаалд тохирно гэж үзвэл энэ хуулийн 55.1-д заасан зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

55.3.Даатгагчийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд даатгагч энэ тухай ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.