Jury

Хоёрдугаар бүлэг. Даатгалын ангилал, төрөл, хэлбэр

Даатгалын тухай хууль 6 дугаар зүйл. Даатгалын ангилал, төрөл, хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

6.1.Даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна.

6.2.Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.3.Даатгалын төрөл тус бүр нь хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.4.албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.5.Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

6.6.Даатгагчийн үйл ажиллагаа нь энэ хуулийн дагуу тодорхойлсон ангилал, төрөл, хэлбэрээс өөр байна гэж үзвэл энэ хуульд нийцүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо даатгагчид даалгаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Захиргааны хэм хэмжээний акт шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Даатгалын зах зээлийн ёс зүйн журмыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.