Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль нь 2026-05-08-нд батлагдсан, 25 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ

Агуулга

25 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураар эрхтэн, эд, эсээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хууль тогтоомж

2.1.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль болон энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ үзүүлэх, донор, реципиентийн эрхийг хамгаалах цогц үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдсон харилцаанд үйлчилнэ.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.