Jury

Гуравдугаар бүлэг. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 12 дугаар зүйл. Донороос эрхтэн, эд, эс авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Амьд донороос эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тохиолдолд энэ хуулийн 8.1, 8.2-т заасан шаардлагыг хангасан байна.

12.2.Амьгүй донороос эрхтэн, эд, эс авах тохиолдолд шилжүүлэн суулгах эрхтэн, эд, эсийн талаар түүний гэр бүлийн гишүүдэд урьдчилан танилцуулж, энэ хуулийн 10.2-т заасан зөвшөөрлийг авах бөгөөд зөвшөөрснөөс бусад эрхтэн, эд, эс авахыг хориглоно.

12.3.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу донор болох хүсэлтээ баталгаажуулсан амьгүй донороос эрхтэн, эд, эс авахдаа гэр бүлийн гурав хүртэлх гишүүнд урьдчилан танилцуулах бөгөөд энэ хуулийн 10.2-т заасан зөвшөөрлийг авахгүй.

12.4.Донор эмнэлэг нь амьгүй донорыг тодорхойлж, эрхтэн, эд, эс авах бэлтгэлийг хангаж, эрхтэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулна.

12.5.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрсний дагуу реципиент эмнэлгийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэргэжлийн баг эрхтэн, эд, эс авах эмнэлгийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэнэ.

12.6.Амьд болон амьгүй донорыг бүртгэх, илрүүлэх, эрхтэн, эд, эс авах, шинжлэх, сонгох, хуваарилах, боловсруулах, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, хянах, устгах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.