11.1.21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн энэ хуулийн 4.1.3-т заасан донор болох хүсэлтээ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан гаргаж, донорын цахим үнэмлэх, эсхүл эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэр хүсэлт гарган баталгаажуулж, донорын үнэмлэх авч болно.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан иргэн донор болох хүсэлтээсээ хугацаа харгалзахгүй татгалзах эрхтэй.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан иргэн донор болох хүсэлтээсээ татгалзах хүсэлтээ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан, эсхүл эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэр хүсэлт гарган баталгаажуулна.