8.1.Амьд донор дараах шаардлагыг хангасан байна:
8.1.1.21 насанд хүрсэн байх;
8.1.2.энэ хуулийн 4.1.2-т заасан гэр бүлийн гишүүн, хүргэн, бэр байх;
8.1.3.гэрлэгч нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш гурваас доошгүй жил болсон байх, хэрэв гэрлэгчид дундаасаа төрсөн хүүхэдтэй бол жил харгалзахгүй байх;
8.1.4.донор болох шийдвэрээ сайн дураар бие даан гаргасан, өөрийн шийдвэрийн эрсдэл, үр дагаврыг бүрэн ухамсарласан, хөгжлийн бэрхшээлгүй болон сэтгэцийн эмгэггүй гэдгийг эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан байх;
8.1.5.ашгийн төлөө бус, авлагагүй, сайн дурын байх.
8.2.Эсийн донор дараах шаардлагыг хангасан байна:
8.2.1.эсийн донорт насны хязгаар заахгүй ба хэрэв бэлгийн эсийн донор бол 18 насанд хүрсэн байх;
8.2.2.хүүхдээс ясны хэм, захын цус авахдаа 14 хүртэлх настай бол хүүхдийн хүсэл зоригийг хүндэтгэн эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн зөвшөөрлийг бичгээр авсан байх.
8.3.Эсийн донор нь гэр бүлийн гишүүн, эсхүл сайн дурын донор байж болно.
8.4.Хүүхдээс ясны хэм, хүйн цус, хүйн эд, захын цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.