Jury

Хоёрдугаар бүлэг. Реципиент болон амьд донорт тавих шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 9 дүгээр зүйл. Амьд донорын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Амьд донор дараах эрх, үүрэгтэй:

9.1.1.донор нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоороо ялгаварлан гадуурхагдахгүй байх;

9.1.2.эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл авах;

9.1.3.эмч, эмнэлгийн хяналтад тогтмол байх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, хүртээмжтэйгээр авах;

9.1.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний өгсөн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх;

9.1.5.амьд донор болсны төлөө реципиент, түүний гэр бүлийн гишүүнээс аливаа хэлбэрээр ашиг олох зорилгоор шан харамж авахгүй, өгөхийг шаардахгүй байх;

9.1.6.эрхтэн, эд, эсээ бусдад шилжүүлэн суулгах явцад өөрийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байх эрхээр хангагдах;

9.1.7.эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний явцад технологийн заавар зөрчигдсөний улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон бол эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгасан буруутай этгээд, байгууллагаар хохирлоо нөхөн төлүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.