23.1.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлөх төлбөр, хандив, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй дэмжлэг, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
23.2.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зарим тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн жишиг хэмжээг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т заасны дагуу тогтооно.
23.4.Дархлаа дарангуйлах эмийн эмчилгээний санхүүжилтийг улсын төсвөөс хариуцах бөгөөд худалдан авалт, тасралтгүй бэлэн байдал, хуваарилалт, хяналтын асуудлыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
23.5.Хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.11-д заасны дагуу шийдвэрлэнэ.