Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны. Удирдлага, бүтэц, зохион байгуулалт

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 21 дүгээр зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд дараах үйл ажиллагааг хориглоно:

21.1.1.донор болон реципиент, тэдний гэр бүлийн гишүүн, тэдгээрийн хамаарал бүхий этгээдээс аливаа хэлбэрээр урамшуулал, шан харамж авах;

21.1.2.албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох;

21.1.3.шинжлэх ухааны бус зорилгоор судалгаа, шинжилгээ, туршилт хийх;

21.1.4.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.