Jury

Гуравдугаар бүлэг. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 13 дугаар зүйл. Био банк байгуулах, ашиглах үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь улсын хэмжээнд оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зориулалттай нэгдсэн био банктай байна.

13.2.Био банк байгуулах, ашиглах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13.3.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага нь эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх био банктай байж болно.

13.4.Био банкийг эд, эсийг цуглуулах, шинжлэх, өсгөвөрлөх, боловсруулах, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, устгах, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр реципиент эмнэлэг болон судалгаа, шинжилгээний байгууллагыг хангах зориулалтаар ашиглана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.