Jury

Хоёрдугаар бүлэг. Реципиент болон амьд донорт тавих шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 7 дугаар зүйл. Реципиентийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Реципиент дараах эрх, үүрэгтэй:

7.1.1.үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол харгалзахгүйгээр хүн эрүүл мэндээ хамгаалах, амьдралын чанараа сайжруулах зорилгоор донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгуулах мэс засал, эмчилгээг хийлгэх;

7.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ, гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар мэдээлэл авах;

7.1.3.эмч, эмнэлгийн хяналтад тогтмол үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүртээмжтэйгээр авах;

7.1.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний өгсөн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.