14.1.Эрхтэн, эд, эсийг экспортлохыг хориглоно.
14.2.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу эмчилгээний зорилгоор эд, эсийг энэ хуулийн 14.3-т заасан журмын дагуу импортолж болно.
14.3.Донорын сорьц, эд, эсийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.