Jury

Хоёрдугаар бүлэг. Реципиент болон амьд донорт тавих шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 6 дугаар зүйл. Реципиентэд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Реципиентэд дараах шаардлага тавигдана:

6.1.1.реципиент эмнэлгээс эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх заалт бүхий реципиентийг тодорхойлсон дүгнэлт, шийдвэр гарсан байх;

6.1.2.реципиент өөрийн хүсэлтээр үндэсний хүлээх жагсаалтад бүртгүүлсэн байх;

6.1.3.эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зөвшөөрлийг 18 насанд хүрсэн бол өөрөөс нь, хүүхэд, эрх зүйн бүрэн чадамжгүй иргэн бол түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр авсан байх.

6.2.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд энэ хуулийн 6.1.1, 6.1.3-т зааснаас гадна дараах шаардлагыг тавина:

6.2.1.Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон буюу Монгол Улсад байнга оршин суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш гурваас доошгүй жил, бэлгийн эс шилжүүлэн суулгах тохиолдолд нэгээс доошгүй жил Монгол Улсад хамтран амьдарсан байх, хэрэв гэрлэгчид дундаасаа төрсөн хүүхэдтэй бол жил харгалзахгүй байх;

6.2.2.Монгол Улсад гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн донортой байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.