Jury

Гуравдугаар бүлэг. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 15 дугаар зүйл. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Реципиент эмнэлэг нь донор, реципиентийн эрхтэн, эд, эсийн тохироог үзэх, донороос авсан эрхтэн, эд, эсийг шинжлэх, боловсруулах, шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг гүйцэтгэх мэргэжлийн багтай байна.

15.2.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг ашиглана.

15.3.Эс шилжүүлэн суулгах эмчилгээнд үүдэл эсийг ашиглахдаа энэ хуулийн 12.6-д заасан журмыг дагаж мөрдөнө.

15.4.Бэлгийн эсийг үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглаж болно.

15.5.Эс шилжүүлэн суулгах эмчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4-т заасан эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж болно.

15.6.Холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь тогтоогдсон эмэгтэйд тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрөх бөгөөд бусад тохиолдолд тээгч эх ашиглахыг хориглоно.

15.7.Бэлгийн эс ашиглах, үр хөврөлийг шилжүүлэн суулгах, тээгч эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ энэ хуулийн 12.6-д заасан журмыг баримтлах бөгөөд талуудын хооронд байгуулах гэрээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.8.Тээгч эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг биологийн эцэг, эхийн овог, нэрээр бүртгэнэ.

15.9.Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн тухайн нэг гэр бүлд ашиглахыг зөвшөөрнө.

15.10.Үр хөврөлийг эцэг, эхээс нь бусад хүнд ашиглуулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.