Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 5 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-11-25
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:

5.1.1.шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;

5.1.2.арбитрын ажиллагаанд шүүх оролцох;

5.1.3.нотариатын үйлчилгээ үзүүлэх;

5.1.4.иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.5.консулын үйлчилгээ үзүүлэх;

5.1.6.тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;

5.1.7.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 6.1-д заасан хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.8.сонин, сэтгүүл, радио, телевизийг бүртгэх;

5.1.9.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.10.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх;

5.1.11.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.1.12.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.13.Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.14.Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөл олгох;

5.1.15.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.2-т заасан үйл ажиллагаа;

5.1.16.Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуулийн 8.1-д заасан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох;

5.1.17.Усны тухай хуулийн 11.1.8, 20.3-т заасан усны мэргэжлийн байгууллагад эрх олгох, хугацааг сунгах, мөн хуулийн 23.1-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах эрх олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.18.Ойн тухай хуулийн 12.1.10-т заасны дагуу ойн мэргэжлийн байгууллагад эрх олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.19.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 14.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.20.Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн 5.2-т заасан зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.21.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 5.1.4, 5.1.5-д заасны дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох;

5.1.22.Ан агнуурын тухай хуулийн 7.1, 11.1-д заасан зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.1.23.Амьтны аймгийн тухай хуулийн 15.2, 17.2, 17.3, 23.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.24.Боловсролын тухай хуулийн 20.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.25.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.6-д заасны дагуу гэрчилгээ олгох, мөн хуулийн 9.4, 10.5, 11.3, 17.10, 20.1, 20.3-т заасан үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.26.Эрчим хүчний тухай хуулийн 13, 20 дугаар зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 7.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.27.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 12.4, 17.9-д заасны дагуу зөвшөөрөл олгох;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.28.Хүнсний тухай хуулийн 9.3-т заасан үйл ажиллагаа;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.29.Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6.1, 13.1-д заасан зөвшөөрөл олгох;

5.1.30.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.1-д заасан зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.31.Эрүүл мэндийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

5.1.32.Иргэний нисэхийн тухай хуулийн 15.2-т заасан гэрчилгээ, зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад "Иргэний нисэхийн тухай хуулийн 11.2.2-т" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 15.2-т" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.33.Харилцаа, холбооны тухай хуулийн 21.2-т заасан тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.34.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3-т заасан стандартыг бүртгэх;

/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.1.35.гаалийн байгууллагаас энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл, гэрчилгээ олгох;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.36.гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.37.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын Зөвлөл, хотын Захирагч, тухайн шатны төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.38.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэгт гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээг бүртгэх;

5.1.39.зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэх;

5.1.40.эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.41.газрыг өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох, бүртгэх;

5.1.42.Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлийг олгох;

5.1.43.баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох.

5.1.44.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.45.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.2-т заасан үйлчилгээ үзүүлэх.

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.46.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-д заасан тусгай зөвшөөрөл олгох.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.1.47.музейн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох.
/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.1.48.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох.
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.49.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох.
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.50.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үйлчилгээ.
/Энэ заалтыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.1.51.Цахим гарын үсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.52.Санхүүгийн зохицуулах хороонд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.53.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.1.54.Генетик нөөцийн тухай хуулийн 8.1.3, 8.5.2, 17.3-т заасан тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.55.Шүүх шинжилгээний тухай хуульд заасан зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээ үзүүлэх;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.56.Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох.
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.57.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах.
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал

    Заалт2.2

  3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт8.1.4

  4. 2025 Онд барих идлэг шонхор шувууны тоо хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.