/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Шүүх шинжилгээний тухай хууль
Шүүх шинжилгээний тухай хууль нь 2022-12-23-нд батлагдсан, 81 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-12-23
- Мөрдөж эхэлсэн
- 2023-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-11
- Албан ёсны нэр
- ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Оршил
Агуулга
81 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Шүүх шинжилгээ хийх үндэслэл, нийтлэг журам
16 зүйл- 6 дугаар зүйлШүүх шинжилгээ хийх үндэслэл
- 7 дугаар зүйлШинжилгээ хийлгэх шийдвэр гаргах
- 8 дугаар зүйлШинжилгээ хийх этгээд
- 9 дүгээр зүйлШинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх
- 10 дугаар зүйлШинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх
- 11 дүгээр зүйлШинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох
- 12 дугаар зүйлШинжилгээний объектод тавих нийтлэг шаардлага
- 13 дугаар зүйлШинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах
- 14 дүгээр зүйлШинжилгээ хийх
- 15 дугаар зүйлШинжилгээний стандарт
- 16 дугаар зүйлШинжилгээ хийх хугацаа
- 17 дугаар зүйлШинжээч дүгнэлт гаргах
- 18 дугаар зүйлШинжээчийн дүгнэлтийн агуулга
- 19 дүгээр зүйлШинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах
- 20 дугаар зүйлШинжилгээний нууцлал
- 21 дүгээр зүйлШинжилгээний хураамж, зардал
Гуравдугаар бүлэг Шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалт
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Шинжилгээний хэлбэр
7 зүйл- 25 дугаар зүйлШинжилгээний хэлбэр
- 26 дугаар зүйлАнхдагч шинжилгээ хийх
- 27 дугаар зүйлНэмэлт шинжилгээ хийх
- 28 дугаар зүйлДахин шинжилгээ хийх
- 29 дүгээр зүйлШинжилгээг шинжээчдийн багаар хийх
- 30 дугаар зүйлШинжилгээг ижил мэргэжлийн шинжээчдийн багаар хийх
- 31 дүгээр зүйлШинжилгээг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн багаар хийх
Тавдугаар бүлэг Зарим шинжилгээний онцлог
9 зүйл- 32 дугаар зүйлКриминалистикийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 33 дугаар зүйлШүүх эмнэлгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 34 дүгээр зүйлЭдийн засгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 35 дугаар зүйлХөрөнгийн үнэлгээний шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 36 дугаар зүйлЦахим технологийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 37 дугаар зүйлИнженер-техникийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 38 дугаар зүйлХүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 39 дүгээр зүйлСэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
- 40 дүгээр зүйлСэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ
Зургадугаар бүлэг Хүний биед шинжилгээ хийх
7 зүйл- 41 дүгээр зүйлХүний биед шинжилгээ хийх үндэслэл
- 42 дугаар зүйлХүний биед шинжилгээ хийх нөхцөл
- 43 дугаар зүйлШинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах үндэслэл, журам
- 44 дүгээр зүйлШинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацаа
- 45 дугаар зүйлЯллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
- 46 дугаар зүйлХүний биед хийх шинжилгээний аргад тавих хязгаарлалт
- 47 дугаар зүйлХүний биед хийх шинжилгээний явцад хэргийн оролцогчийг байлцуулах
Долдугаар бүлэг Шинжилгээний оролцогч
3 зүйлНаймдугаар бүлэг Шинжилгээний байгууллага, тогтолцоо, удирдлага
5 зүйлЕсдүгээр бүлэг Шинжилгээний байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал
21 зүйл- 56 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагч, түүнд тавигдах шаардлага
- 57 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг
- 58 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цол, дүрэмт хувцас
- 59 дүгээр зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн үнэмлэх, таних тэмдэг
- 60 дугаар зүйлАлбан тушаалын тодорхойлолт
- 61 дүгээр зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх
- 62 дугаар зүйлАлбан тушаал дэвшүүлэх, бууруулах
- 63 дугаар зүйлБүрэн эрхийг түдгэлзүүлэх
- 64 дүгээр зүйлАлбанаас чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх
- 65 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах
- 66 дугаар зүйлАлбанаас халах
- 67 дугаар зүйлДүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах, хадгалуулах
- 68 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн баталгаа
- 69 дүгээр зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн улс төрийн баталгаа
- 70 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн хууль зүйн баталгаа
- 71 дүгээр зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа
- 72 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн эдийн засгийн баталгаа
- 73 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлын баталгаа
- 74 дүгээр зүйлБусад баталгаа
- 75 дугаар зүйлШинжилгээний байгууллагын алба хаагчийн алба хаах нас
- 76 дугаар зүйлШинжилгээний байгууллагын ажилтны шагнал, урамшил, ээлжийн амралт
Аравдугаар бүлэг Шинжилгээний байгууллагын санхүүжилт
2 зүйлАрван нэгдүгээр бүлэг Бусад зохицуулалт
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Шүүх шинжилгээний хууль тогтоомж
2.1.Шүүх шинжилгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ.
3.2.Шүүх шинжилгээний байгууллага эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход энэ хууль үйлчилнэ.
3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.