Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хувийн хамгаалалтын тухай хууль

Хувийн хамгаалалтын тухай хууль нь 2001-06-08-нд батлагдсан, 14 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-06-08
Мөрдөж эхэлсэн
2001-06-08
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

Агуулга

14 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хувийн хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж

2.1.Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хувийн хамгаалалт" гэж хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулахыг;

3.1.2.”бие хамгаалагч” гэж Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу хувийн хамгаалалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй этгээдийг;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3."хувийн хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийг;

3.1.4."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээдийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.