Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөл

Эрчим хүчний тухай хууль 13 дугаар зүйл. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-02-01
Мөрдөж эхэлсэн
2001-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-17

13.1.Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрийг цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох эрх олгоно.

13.2.Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан, дулаан худалдах үнэ, нөхцөлийг дор дурдсанаас бусад тохиолдолд Зохицуулах хороогоор хянуулж батлуулна:

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.1.зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэх;

13.2.2.экспортлох зорилгоор нэгдсэн сүлжээнд холбогдохгүйгээр цахилгаан үйлдвэрлэх;

13.2.3.гэрээний үнээр цахилгаан, дулаан худалдах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль

    Заалт4.1.67.1

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

    Заалт5.1.26

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.