Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль нь 2015-07-02-нд батлагдсан, 59 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ

Агуулга

59 зүйл

Гуравдугаар бүлэг барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллын зарчим, барьцаалагчийн давуу эрх

13 зүйл
  1. 13 дугаар зүйлБарьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалал
  2. 14 дүгээр зүйлБарьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогын барьцааны дараалал
  3. 15 дугаар зүйлХудалдагчийн барьцааны давуу эрх
  4. 16 дугаар зүйлМал, тэжээвэр амьтан барьцаалагчийн давуу эрх
  5. 17 дугаар зүйлҮр тариа барьцаалагчийн давуу эрх
  6. 18 дугаар зүйлБарьцаалан барих эрх бүхий этгээдийн давуу эрх
  7. 19 дүгээр зүйлҮл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх
  8. 20 дугаар зүйлБусад эд юмстай нэгдсэн эд хөрөнгийн барьцааны эрх
  9. 21 дүгээр зүйлОрлуулагдах эд хөрөнгө нийлэх, холилдох үеийн барьцааны эрх
  10. 22 дугаар зүйлБарьцаалагч давуу эрхийн дарааллаа өөрчлөх
  11. 23 дугаар зүйлБарьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх
  12. 24 дүгээр зүйлБарьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах
  13. 25 дугаар зүйлАвлага барьцаалах онцлог

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж

2.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.

2.2.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

2.3.Зохицуулалттай зах зээл дэх үнэт цаасыг барьцаалахтай холбогдсон харилцааг энэ хуульд үндэслэн үнэт цаасыг зохицуулах, хянах эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар зохицуулна.

2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь иргэн, хуулийн этгээдийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой гэрээ, хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд үйлчилнэ.

3.2.Энэ хууль нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, авлага худалдан авагчийн эрх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагчаас гэрээний зүйлээ буцаан шаардах болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийг буцаан худалдан авах худалдагчийн эрх, эд хөрөнгийг давуу эрхээр худалдан авах эрх бүхий этгээдийн эрхэд барьцааны эрхийн нэгэн адил үйлчлэх бөгөөд тэдгээрийн хувьд зөвхөн эрх хэрэгжүүлэх дараалал болон бүртгэлийн харилцааг зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.