Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Эрчим хүчний тухай хууль

Эрчим хүчний тухай хууль нь 2001-02-01-нд батлагдсан, 40 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 15 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-02-01
Мөрдөж эхэлсэн
2001-04-15
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-17
Албан ёсны нэр
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

Агуулга

40 зүйл

Гуравдугаар бүлэг Тусгай зөвшөөрөл

15 зүйл
  1. 12 дугаар зүйлҮйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох
  2. 13 дугаар зүйлЦахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
  3. 14 дүгээр зүйлЦахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл
  4. 15 дугаар зүйлДиспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл
  5. 16 дугаар зүйлЦахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл
  6. 17 дугаар зүйлЭрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл
  7. 18 дугаар зүйлЭрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл
  8. 19 дүгээр зүйлЦахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл
  9. 20 дугаар зүйлЭрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл
  10. 20¹ дүгээр зүйлЭрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, засвар, туршилт, тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
  11. 21 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл авах
  12. 22 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
  13. 23 дугаар зүйлТусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт руулах, шинэчлэх
  14. 24 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
  15. 25 дугаар зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль тогтоомж

2.1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.4.Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.5.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.