Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Газрын хэвлийн тухай хууль

Газрын хэвлийн тухай хууль нь 1988-11-29-нд батлагдсан, 62 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1988-11-29
Мөрдөж эхэлсэн
1988-11-29
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ

Оршил

/Энэ хуулийн гарчигт 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Агуулга

62 зүйл

Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл

22 зүйл
  1. 1 дүгээр зүйлГазрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт
  2. 2 дугаар зүйлГазрын хэвлийн тухай Монгол Улсын хууль тогтоомж
  3. 3 дугаар зүйлМонгол Улсын газрын хэвлий бол төрийн өмч
  4. 4 дүгээр зүйлГазрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан
  5. 5 дугаар зүйлГазрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн удирдлага
  6. 6 дугаар зүйлГазрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи үйл ажиллагааг төрөөс удирдах
  7. 7 дугаар зүйлАймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
  8. 8 дугаар зүйлСум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
  9. 8¹ дүгээр зүйлБаг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
  10. 9 дүгээр зүйлГазрын хэвлийг ашиглагч
  11. 10 дугаар зүйлГазрын хэвлийг ашиглах зориулалт
  12. 11 дүгээр зүйлГазрын хэвлийг ашигласны төлбөр
  13. 12 дугаар зүйлГеологийн судалгаа хийхэд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох
  14. 13 дугаар зүйлАшигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгох
  15. 14 дүгээр зүйлАшигт малтмалын ордыг ашиглахад зориулан уурхайн эдэлбэр олгох
  16. 15 дугаар зүйлАшигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгох
  17. 16 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын жагсаалт
  18. 17 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглахад зориулан уурхайн эдэлбэр олгох нөхцөл
  19. 18 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ердийн ашигт малтмал олборлох, газар доорхи цэнгэг усыг ашиглах эрх
  20. 19 дүгээр зүйлГазрын хэвлийг ашиглах хугацаа
  21. 20 дугаар зүйлГазрын хэвлийг ашиглагчийн үндсэн эрх, үүрэг
  22. 21 дүгээр зүйлГазрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам

Тавдугаар бүлэг Газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглах

1 зүйл
  1. 36 дугаар зүйлГазрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглах журам

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт

Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Газрын хэвлийн тухай Монгол Улсын хууль тогтоомж

1.Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл. Монгол Улсын газрын хэвлий бол төрийн өмч

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн.

Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно. Газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.