1.1.Энэ хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль
Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь 2007-01-11-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2007-01-11
- Мөрдөж эхэлсэн
- 2007-01-11
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ
Агуулга
15 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Төрийн байгууллагын бүрэн эрх
1 зүйлГуравдугаар бүлэг Тусгай зөвшөөрөл
5 зүйлДөрөвдүгээр бүлэг Үнэ, тариф
2 зүйлТавдугаар бүлэг Сэргээгдэх эрчим хүчний сан
1 зүйлЗургадугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэж, нийлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч өөрийн хэрэгцээг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.