/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2018-06-21-нд батлагдсан, 39 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2018-06-21
- Мөрдөж эхэлсэн
- 2018-11-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-14
- Албан ёсны нэр
- ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
39 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 4 дүгээр зүйлЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
- 5 дугаар зүйлЭд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх
- 6 дугаар зүйлЭрхийн улсын бүртгэл үнэн зөв байх
Хоёрдугаар бүлэг Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
23 зүйл- 7 дугаар зүйлМэдүүлэг гаргах
- 8 дугаар зүйлМэдүүлэг хүлээн авахаас татгалзах
- 9 дүгээр зүйлЭрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ
- 10 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх
- 11 дүгээр зүйлҮл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх
- 12 дугаар зүйлЭзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээдийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх
- 13 дугаар зүйлЭрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
- 14 дүгээр зүйлЭрхийн улсын бүртгэлийг хаах
- 15 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл
- 16 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ бүртгэл
- 17 дугаар зүйлИпотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх
- 18 дугаар зүйлИпотек өмчлөгчид шилжсэнийг бүртгэх
- 19 дүгээр зүйлИпотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольсныг бүртгэх
- 20 дугаар зүйлБарьцаалбарын бүртгэл
- 21 дүгээр зүйлБарьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх
- 22 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэл
- 23 дугаар зүйлСервитутын бүртгэл
- 24 дүгээр зүйлУзуфруктын бүртгэл
- 25 дугаар зүйлБусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэл
- 26 дугаар зүйлУсан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийн бүртгэл
- 27 дугаар зүйлБатлан даалтын гэрээний бүртгэл
- 28 дугаар зүйлГазар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл
- 29 дүгээр зүйлЭрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах
Гуравдугаар бүлэг Эрхийн улсын бүртгэлд тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийх
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах
4 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж
2.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг;
3.1.2."эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг;
3.1.3."хувийн хэрэг" гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа цаасан болон цахим нотлох баримт бичгийн бүрдлийг;
3.1.4."улсын бүртгэлийн дугаар" гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг;
3.1.5."эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан" гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;
3.1.6."мэдүүлэг" гэж эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлтийг;
3.1.7."эрх шилжүүлэн авагч" гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн авч байгаа этгээдийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.