Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь 2021-12-24-нд батлагдсан, 37 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-17
Албан ёсны нэр
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

37 зүйл

Хоёрдугаар бүлэг Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх

15 зүйл
  1. 6 дугаар зүйлМонгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ
  2. 7 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага
  3. 8 дугаар зүйлТусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
  4. 9 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл олгох
  5. 10 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
  6. 11 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
  7. 12 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
  8. 13 дугаар зүйлЗуучлагчийн эрх, үүрэг
  9. 14 дүгээр зүйлЗуучлуулагчийн эрх, үүрэг
  10. 15 дугаар зүйлЗуучлах үйлчилгээний зардал
  11. 16 дугаар зүйлТөрийн байгууллага хоорондын гэрээ, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх
  12. 17 дугаар зүйлГадаадад хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх сургалт
  13. 18 дугаар зүйлМонгол ажилтныг дэмжих
  14. 19 дүгээр зүйлМэргэжил, ур чадварыг баталгаажуулах
  15. 20 дугаар зүйлМонгол ажилтныг эх орондоо буцаж ирэхэд дэмжлэг үзүүлэх

Гуравдугаар бүлэг Гадаад улсын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх

12 зүйл
  1. 21 дүгээр зүйлГадаад ажилтны ажлын байрны төрөл, ангилал
  2. 22 дугаар зүйлГадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох
  3. 23 дугаар зүйлГадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урих
  4. 24 дүгээр зүйлГадаад ажилтанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох
  5. 25 дугаар зүйлГадаад ажилтныг урих зөвшөөрлийг хязгаарлах
  6. 26 дугаар зүйлАжил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцлах
  7. 27 дугаар зүйлХууль бус хөдөлмөр эрхлэлтийг хориглох
  8. 28 дугаар зүйлГадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах
  9. 29 дүгээр зүйлГадаад ажилтныг шилжүүлэн хөдөлмөр эрхлүүлэх
  10. 30 дугаар зүйлГадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
  11. 31 дүгээр зүйлГадаад ажилтныг хөдөлмөр эрхлэхэд чиг баримжаа олгох сургалт
  12. 32 дугаар зүйлГадаад ажилтны ажлын байрны төлбөр

Дөрөвдүгээр бүлэг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний удирдлага, мэдээллийн сан

1 зүйл
  1. 33 дугаар зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээллийн сан

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж

2.1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчилнэ:

3.1.1.Монгол Улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажих, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаа;

3.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөлтэй холбогдсон харилцаа.

3.2.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.3.Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг эх орондоо эргэн ирэхийг дэмжихтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулна.

3.4.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, эх орондоо буцаж ирэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулиар зохицуулна.

3.5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

3.6.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэнд олгох виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

3.7.Энэ хууль Монгол Улсын ажиллах хүчний дотоод шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.