1.1.Энэ хуулийн зорилт нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх, ашиглах, үр шимийг хүртэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Генетик нөөцийн тухай хууль
Генетик нөөцийн тухай хууль нь 2021-12-30-нд батлагдсан, 23 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2021-12-30
- Мөрдөж эхэлсэн
- 2022-06-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Агуулга
23 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлГенетик нөөцийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 5 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх үйл ажиллагаанд баримтлах зарчим
- 6 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өмчлөгч, эзэмшигч
Хоёрдугаар бүлэг Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулах
3 зүйл- 7 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого
- 8 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгтэй холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага
- 9 дүгээр зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн Мэргэжлийн зөвлөл
Гуравдугаар бүлэг Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх, хадгалж хамгаалах
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах
7 зүйл- 13 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах этгээд
- 14 дүгээр зүйлУрьдчилсан тохиролцоо
- 15 дугаар зүйлТусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
- 16 дугаар зүйлҮр шимийн гэрээ
- 17 дугаар зүйлГенетик нөөцийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл
- 18 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шим
- 19 дүгээр зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөр
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Генетик нөөцийн хууль тогтоомж
2.1.Генетик нөөцийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Амьтны тухай хууль, Хувиргасан амьд организмын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Иргэний хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь ургамал, амьтан, бичил биетнээс гаралтай генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгт хамааралтай харилцаанд үйлчилнэ.
3.2.Энэ хууль нь хүний генетик нөөцтэй холбоотой болон Малын генетик нөөцийн тухай хуулиар зохицуулсан харилцаанд хамаарахгүй.
3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.