Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь 2023-12-08-нд батлагдсан, 41 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-08
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ

Оршил

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Агуулга

41 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомж

2.1.Гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль , Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.