Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03)

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) нь 2026-07-03-нд батлагдсан, 86 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

Агуулга

86 зүйл

Зургаадугаар бүлэг Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлага, эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах

15 зүйл
  1. 28 дугаар зүйлХүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах
  2. 29 дүгээр зүйлЭцэг, эх хүүхэд хоорондын эрх, үүрэг
  3. 30 дугаар зүйлНасанд хүрээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол
  4. 31 дүгээр зүйлЭцэг, эхийн эрх, үүрэг
  5. 32 дугаар зүйлХүүхдийн асрамж, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүрэг
  6. 33 дугаар зүйлЭцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ
  7. 34 дүгээр зүйлХүүхдийн хуваарьт хөрөнгийг захиран зарцуулахад эцэг, эхийн эрхийг хязгаарлах
  8. 35 дугаар зүйлХүүхэд төрөл садантайгаа харилцах эрх
  9. 36 дугаар зүйлЭцэг, эх байх эрхийг хязгаарлах
  10. 37 дугаар зүйлЭцэг, эх байх эрхийг хязгаарласнаас үүсэх үр дагавар
  11. 38 дугаар зүйлЭцэг, эх байх эрхийг хязгаарласныг дуусгавар болсонд тооцох
  12. 39 дүгээр зүйлЭцэг, эх байх эрхийг хасах
  13. 40 дүгээр зүйлЭцэг, эх байх эрхийг хассанаас үүсэх үр дагавар
  14. 41 дүгээр зүйлЭцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах
  15. 42 дугаар зүйлЭцэг, эх байх эрхийг сэргээх

Наймдугаар бүлэг Асран хамгаалах, харгалзан дэмжих

10 зүйл
  1. 54 дүгээр зүйлАсран хамгаалах, харгалзан дэмжих
  2. 55 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болсон хүнийг илрүүлэх
  3. 56 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох
  4. 57 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглох этгээд
  5. 58 дугаар зүйлАсран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх
  6. 59 дүгээр зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, түүнд хориглох зүйл
  7. 60 дугаар зүйлХүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа
  8. 61 дүгээр зүйлАсран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, түүнтэй адилтгах орлогыг зарцуулах
  9. 62 дугаар зүйлАсран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн хөрөнгийг захиран зарцуулах, хамгаалах
  10. 63 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчийн харилцаа дуусгавар болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хүүхэд, гэр бүлийн гишүүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэлт, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх, үүрэг, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гэр бүлийн хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Гэр бүлийн харилцааны зарчим

3.1.Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.

3.2.Гэр бүлийн гишүүд гэр бүлийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж, гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.

3.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн харилцаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаална.

3.4.Төр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална.

3.5.Гэр бүл аюулгүй бөгөөд хүчирхийллээс ангид байна.

3.6.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.