Jury

Гуравдугаар бүлэг. Гэрлэлт дуусгавар болох, цуцлах, хүчин төгөлдөр бус гэж тооцох, сэргээх, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 15 дугаар зүйл. Шүүх гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ.

15.2.Гэрлэлтээс гадуурх харилцааны, эсхүл гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцалсан, эсхүл гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлын үүднээс гэрлэлт цуцалсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх өөрөөр тогтоож болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.