42.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн энэ хуулийн 39.1.1, 39.1.2-т заасан нөхцөлийг арилгасан тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
42.2.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээхгүй:
42.2.1.энэ хуулийн 39.1-д заасан нөхцөл арилаагүй;
42.2.2.эцэг, эх байх эрхийг хассанаас хойш хүүхэд үрчлэгдсэн;
42.2.3.эцэг, эх байх эрхийг хассанаас хойш хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
42.2.4.эцэг, эх байх эрхийг сэргээх нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлахаар байгаа нь тогтоогдсон.
42.3.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ долоо болон түүнээс дээш настай хүүхдийн санал, энэ хуулийн 41.1-д заасан сургалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ.