39.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг хасна:
39.1.1.хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4. б-д заасан эрсдэлт нөхцөлд оруулсан;
39.1.2.согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай нь тогтоогдсон;
39.1.3.эцэг эх байх эрхээ урвуулан ашиглах, хүүхдээ хаях, төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахайн зорилгоор ашиглах, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн, гэмт хэрэг, зөрчилд татан оролцуулсан.