Jury

Зургаадугаар бүлэг. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлага, эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 30 дугаар зүйл. Насанд хүрээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Хүүхдийн эцэг, эх хоёулаа насанд хүрээгүй бол тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн насанд хүрээгүй эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй.

30.2.Насанд хүрээгүй эцэг, эх хоёулаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 30.1-д заасан үүрэг хүлээхээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татгалзсан бол тухайн насанд хүрээгүй эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд сум, дүүргийн Засаг дарга хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.