Jury

Долоодугаар бүлэг. Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 51 дүгээр зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

51.1.Энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

51.2.Энэ хуулийн 51.1-д заасан гэрээнд тэтгэлгээс гадна тэжээн тэтгүүлэгчийн хэрэгцээ шаардлага, тэжээн тэтгэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан бусад асуудлаар тэжээн тэтгэх үүргийг тусгаж болно.

51.3.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

51.4.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулах бөгөөд энэ хэлбэрээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, эсхүл цуцална.

51.5.Тэжээн тэтгэх тухай гэрээтэй холбогдох маргааныг талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.