Jury

Зургаадугаар бүлэг. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлага, эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 40 дүгээр зүйл. Эцэг, эх байх эрхийг хассанаас үүсэх үр дагавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

40.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдийг төлөөлөх, биечлэн өсгөн хүмүүжүүлэх, хүүхэдтэй холбогдох тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хуулиар олгосон бусад эрхийг эдлэхгүй.

40.2.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол шүүх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхдийг хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

40.3.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан эсэхээс үл хамааран хүүхдийн өв залгамжлах, хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.

40.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардлагатай тэтгэлгийг хариуцагч этгээдээс гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.