Jury

Есдүгээр бүлэг. Хүүхэд үрчлэх

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 71 дүгээр зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

71.1.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид буцаах эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

71.2.Хүүхдийг эцэг, эхэд буцаах нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлах, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй бол шүүх хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.

71.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцсоны улмаас хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд хохирол учирсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

71.4.Үрчлэлтийг хүчингүйд тооцох тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хүүхдийн нэрийг үрчлэгдэхээс өмнөх овог, эцэг/эх/-ийн нэрээр бүртгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.