Jury

Наймдугаар бүлэг. Асран хамгаалах, харгалзан дэмжих

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 61 дүгээр зүйл. Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, түүнтэй адилтгах орлогыг зарцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

61.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүүхдийг тэжээн тэтгэхэд зориулан асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Нийгмийн халамжийн тухай хуулийн^[8] 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу асаргааны тэтгэмж олгоно.

61.2.Төрөл, садангийн хүний болон асралт гэр бүлийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд эцэг, эх, бусад этгээдээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, үлдэх хэсгийг тухайн хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд хуримтлуулна.

61.3.Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг, төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж болон бусад олговрыг тухайн хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд хуримтлуулна.

61.4.Энэ хуулийн 61.1, 61.2-т заасан хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийг зарцуулах, хяналт тавих журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.