10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:
10.1.1.гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан;
10.1.2.гэрлэгчдийн хэн нэгнийг нас барсан гэж зарласан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
10.1.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.
10.2.Гэрлэлт дараах тохиолдолд дуусгавар болно:
10.2.1.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан;
10.2.2.гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.
10.3.Энэ хуулийн 10.1.3-т заасан хүйсийн өөрчлөлт нь тухайн хүний хөрөнгийн эрх болон эцэг, эхийн эрхийг хязгаарлах, үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.